Wednesday, February 19, 2014

Уул уурхайн мэдээллийг интернэтээс олоход тань тусалъя



Интернэт дэх уул уурхайтай холбоотой мэдээллийн эх үүсвэрүүд төрөлжин нэмэгдэж байна. Зөвхөн вебсайт төдийгүй блог, мэдээ цуглуулагчид, подкаст тэр байтугай видео хавсралттай сайтууд олон. Үүний зэрэгцээ уламжлалт мэдээллийн эх үүсвэрүүдийн тухай ч мартаж болохгүй. Уул уурхайн сонин, сэтгүүл хэвлэн нийтлэгчид цахим сүлжээг өргөнөөр ашиглаж онлайн орон зайд хүчтэй орж ирсэн.
Ингээд уул уурхайтай холбоотой англи хэл дээрх мэдээллийг интернэтээс хайхад тань туслах зорилгоор онлайнаар байгаа олон төрлийн эх үүсвэрүүдийг танилцуулж байна.

Tuesday, February 4, 2014

Уурхай яагаад зогсдог вэ?



Сар шинийн өмнөхнөөс манай нүүрс олборлогчид зогсож эхэлсэн. Энэ нь нэг талаас Хятадын еэвэн сар манай цагаан сартай ойролцоо таарч улирлын чанартай ээлжит зогсолт гэж харагдахаар байна. Үнэхээр сар шинээ угтах баяр нь Хятадын хамгийн том баяруудын нэг бөгөөд энэ үеээр дотоод аялал нь дээд цэгтээ хүрч газраар, төмөр замаар, агаараар аль нь ч  аялахад хүндрэлтэй ачаалал ихтэй байдаг. Дэлхийн хоёрдугаар эдийн засаг бүтэн сарын турш амрахад манайх байтугай дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь Хятадын Хенан мужийн шохойн чулууны уурхай 2013 оны 2 сард баяр таарсан тул үйлдвэрлэл огт явуулаагүйг зураг 1 – ээс харж болно.