Monday, October 14, 2013

Уурхай ба удирдлага



1.   Удирдлагын систем

            Дэлхийн эдийн засгийн тулаан ширүүсч уул уурхайн өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага нэмэгдсээр. Уул уурхайн компаниуд түүхэнд анх удаа эсвэл түүхэн дэх хамгийн том алдагдлуудаа хүлээж байгаа нь өмнө нь нуугдмал эсвэл тоодоггүй байсан зүйлийг ил болгож байна. Манай улсын эдийн засгийн голлох салбар нь уул уурхай.  Дотоод дахь сүүлийн жилүүдийн эдийн засаг, уул уурхайн салбарт гарсан өөрчлөлтүүд бид бусад улс орнуудаас илүү биш гэдгийг харуулж байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт үйл ажиллагааныхаа зарчмыг эргэн харахад хүргэж байна.
BHP Biliton, RioTinto, Anglo American зэрэг аваргууд зэрэг шахуу толгойгоо сольсон нь үүнийг гэрчилнэ. Одоо дээд шатны удирдлагууд стратегийн болон өндөр түвшингийн санхүүгийн асуудлуудаас ашиглалтын түвшинд бууж боломжийг хайх ба илүү ихээр зардал хэмнэхийг шаардаж байна.
Байгууллагын стратегийн зорилтуудын амжилттай хэрэгжилтийг бизнесийн ашиглалтын түвшинд хангах гол хүчин зүйл нь байнгын хяналт, тайлан, шинжилгээний систем юм. Энэхүү системийг зөв загварчлагдсан өгөгдлийн сангийн системээр дамжуулан ашиглалтын явцтай уяж болно. Энэ нь өгөгдлийн сан, хүснэгт, текстэн мэдээлэл зэргийн нэгдэл байх учиртай. Цааш нь өгөгдлийн сангийн систем нь шийдвэр гаргалтыг дэмжих систем байх учиртай. Өгөгдлийн шинжилгээ энэ системийн хамгийн хариуцлагатай хэсэг.
Өгөгдөл цуглуулаад суурь тайлан гаргадаг урьд өмнөх хуучин аргачлал орчин үеийн цахимжсан уурхайн дарга захирлуудын шаардлагыг хангахгүй байна. Рио Тинто Австрали дахь уурхайнууддаа 150 автоматжуулсан машин явуулж байна[1]. Тэд 100 сая куб метр шороо зөөсөн тухай мэдээлэл гараад байна[2]. Рио Тинтогийн хамгийн том уурхайнуудын нэг болохын хувьд эдгээр техникүүд нь Монголд мөн орж ирэх нь тодорхой. Ийм байдлаар уурхайн техник, ашиглалт компьютержхын хэрээр түүний хяналт, шинжилгээ, удирдлагын шийдвэрийг дэмжих систем нь мөн компьютержсэн байх шаардлага гарч байна.

2.   Эрдэнэтээс эхтэй систем 


“Геологи, уул уурхайн хяналтад мэдээлэл холбооны технологийг ашиглая”. 
Эрдэс баялагийн мэдээ сонины 2008 оны дугаар 13, 14-т нийтлэгдсэн.  

Монголын эдийн засаг уул уурхайгаас хамаарна[3]. Уурхайн ашигт ажиллагааг мэдээллийн систем ашиглаж сайжруулж болох тухай өмнөх бүлэгт ярьсан. Тэгвэл улс орны хэмжээнд яаж ашиглаж болох вэ?. Төрийн захиргааны уул уурхайн хяналтанд мэдээлэл холбооны технологи ашиглаж шийдвэрлэж болох юм.
Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед уул уурхайн салбарт өдрөөс өдөрт дэвшилтэт технологи, программ хангамжууд хэрэглээнд нэвтэрсээр байна. Үүний нэг жишээ нь KARIER буюу ачаа тээврийг хянах систем. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Vista group – ийн суурилуулсан 2005 оны 9 сараас одоог хүртэл ашиглагдаж буй систем. Эрдэнэт үйлдвэрт ашиглагдаж буй ачилт, тээвэрлэлтийг удирдах системийг Vista group анхлан 500000$ орчим өртөгтэйгээр байрлуулсан байна. 

Зураг 1 KARIER систем. 
Автосамосвалын дээр :Машины дугаар,   
ачаа, түлшний хэмжээ
GPS – ийн тусламжтайгаар эксковаторын байрлалыг тогтоож ачиж буй хүдрийн агуулгыг хамгийн ойр орших цооногуудын шинжилгээний үр дүнгийн дагуу интерполяцийн аргаар тооцоолж болно. Эрдэнэт үйлдвэрт Vista group – ийн анхлан байрлуулсан ачилт тээвэрлэлтийг компьютерийн тусламжтай удирдах хянах системд зөвхөн программд нь цооногуудын байрлал, тэдгээрийн агуулгыг нэмэлт болгон оруулж ашиглах боломжтой юм. Өнөөдөр үйлдвэрт ашиглаж байгаа уг систем нь экскаваторын байрлалыг 3 – 4 метрийн нарийвчлалтайгаар тогтоож чадаж байгаа. Энэ нь цаашид багасгаж болох үзүүлэлт юм. Иймээс өөрөө буулгагчийн рейс тус бүр дэх төдийгүй, экскаваторын шанага тус бүрт агуулгыг тодорхойлох боломжтой. Хэрэв өөр агуулгатай хүдэр нэгэнт ачигдсан тохиолдолд программ алдааг оновчтой байдлаар засах хувилбарыг тооцоолж төлөвлөгөөний өөрчлөлт, тээврийн хэрэгслийн хувиарлалтын тооцоог гаргана. Зураг 1 нь эксковаторын дугаар болон байрлалыг харуулж буй дүрсэн үзүүлэлт юм. Мөн ачаатай автосамосвал хаана яваа болон хэдэн тонн ачаа ачаад хаашаа яваа хэдэн рейс хийснийг нь харж болдог.
 Мөн энэхүү программаас эксковатор болон автосамосвал тодорхой цаг хугацааны мөчлөгтхэрхэн ажилсаныг мэдэх боломжтой. 2007 оны 3 сарын 21 өдрийн 00:00 цагаас 2008 оны 3 сарын 22 өдрийн 00:00 цаг хүртэл хугацаанд КСИ буюу өөрөө нунтаглах хэсэг рүү нийт 41127 тонн ачаа зөөсөн байна. Харин ККД буюу бутлан тээвэрлэх хэсэгт 182027 тонн ачаа зөөсөн байна гэх мэт нарийн мэдээллийг харах боломжтой.
Ийнхүү бүх мэдээлэл толгой компьютер дээрх архивт хадгалагдаж байдаг. Экскаватор болон ачааны машинд датчиг буюу хэмжигч микро төхөөрөмж суулгасан байдаг бөгөөд цацагдах мэдээллийг толгой компьютер радио долгионы тусламжтай хүлээн авч хувиргаж дэлгэцэнд мэдээллийг харуулдаг байна.
Энэхүү системийг ямарч газар ашиглах боломжтой. Монгол Улсын харилцаа холбооны газрын үндсэн сүлжээний нийт урт 2011 оны байдлаар 295 сум сууринг холбосон 23562 км буюу үүнээс шилэн кабелийн сүлжээний нийт урт 15162 км, радио релейний сүлжээний урт 8400 км болоод байна. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ 1996 оны 1 дүгээр сарын 17- ны өдөр анх нэвтэрснээс хойш 16 жилийн хугацаа өнгөрчээ. Интернэтийн зах зээлд 85 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, интернэт хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдсээр байна. Интернэтийн бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 2011 онд 457.6 мянга хүрч 2008 оноос 11 дахин өсчээ. 2010 оны тооллогоор хүн амын хүн амын 30,6% нь интернэт ашиглаж интернэт хэрэглэгчдийн тоо 709.6 мянга болсон дүн гарчээ. Монгол Улсын хэмжээнд 2009 онд интернэтийн нэг гарцтай, хүчин чадал нь 3,7 Гб/с байсан бол одоо 6 гарцтай болж 17,2 Гб/с буюу 5 дахин нэмэгдсэн өндөр хурдаар дэлхийн мэдээллийн сүлжээнд холбогдож байна.
Архивт хадгалагдах мэдээллийг мэдээлэл холбооны технологийг ашиглан төрийн хяналтанд дамжуулахад тулгамдах зүйл алга байна. Хэрэв Монгол Улсын бүх уурхайд энэ системийг нэвтрүүлээд нэг газарт төв байгуулсанаар уул уурхайг төрийн хяналтад оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл төр засаг маань уул уурхайн салбараа алган дээрээ байгаа мэт харах юм. Ингэснээр наад зах нь олборлогч ашиг орлогоо татвараас зугтаж нуусан гэх асуудал гарахгүй улсын төсөв ихсэж бидний амжиргаа дээшлэх болно.

1 comment:

  1. Harrah's Philadelphia casino and racetrack unveils two new
    Harrah's 경기도 출장안마 Philadelphia is gearing up 목포 출장안마 for 광주광역 출장마사지 another big game, with three new casinos planned to open this week in partnership with 서울특별 출장안마 the city's 동두천 출장샵

    ReplyDelete