Monday, October 14, 2013

Уурхай ба удирдлага



1.   Удирдлагын систем

            Дэлхийн эдийн засгийн тулаан ширүүсч уул уурхайн өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага нэмэгдсээр. Уул уурхайн компаниуд түүхэнд анх удаа эсвэл түүхэн дэх хамгийн том алдагдлуудаа хүлээж байгаа нь өмнө нь нуугдмал эсвэл тоодоггүй байсан зүйлийг ил болгож байна. Манай улсын эдийн засгийн голлох салбар нь уул уурхай.  Дотоод дахь сүүлийн жилүүдийн эдийн засаг, уул уурхайн салбарт гарсан өөрчлөлтүүд бид бусад улс орнуудаас илүү биш гэдгийг харуулж байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт үйл ажиллагааныхаа зарчмыг эргэн харахад хүргэж байна.

Sunday, July 28, 2013

Уурхайн төлөвлөлтийн талаар

Өнгөрсөн ба одоо

Монголын уул уурхайн салбар 90 жилийнхээ түүхэн үе шатуудад төлөвлөлттэй холбоотой өөр өөр асуудалтай тулгарч байсан. Социализмын үеийн уурхайн төлөвлөлтийн гол зорилго нь улс ардын аж ахуй дахь тухайн бүтээгдэхүүний хэрэгцээгээр тодорхойлогддог байлаа[1]. Уурхайн төлөвлөлтийн цөм нь болсон өнөөгийн үнэ цэнийг тооцдоггүй тухайн үйлдвэр алдагдалтай байсан ч улсын төсвийн дотаци нөхөн олговроор гарсан хүндрэлүүдийг шийдвэрлэдэг байв.

Saturday, January 12, 2013

Гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримтын тоог багасгажээ

Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан билээ. Дээрх хуулиудад мөрдөгдөж эхлэх хугацааг заагаагүй тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Шинэ хуулиар дараах төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд хангалттай:
 1. Гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх.
2. Тээврийн бичиг баримт
3. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.

Урьд өмнө нь ашигт малтмал экспортлоход  олон тооны бичиг баримт бүрдүүлдэг байсан бөгөөд зарим тохиолдолд тусгай зөвлөх хөлслөх шаардлагатай байсан юм.