Wednesday, February 19, 2014

Уул уурхайн мэдээллийг интернэтээс олоход тань тусалъя



Интернэт дэх уул уурхайтай холбоотой мэдээллийн эх үүсвэрүүд төрөлжин нэмэгдэж байна. Зөвхөн вебсайт төдийгүй блог, мэдээ цуглуулагчид, подкаст тэр байтугай видео хавсралттай сайтууд олон. Үүний зэрэгцээ уламжлалт мэдээллийн эх үүсвэрүүдийн тухай ч мартаж болохгүй. Уул уурхайн сонин, сэтгүүл хэвлэн нийтлэгчид цахим сүлжээг өргөнөөр ашиглаж онлайн орон зайд хүчтэй орж ирсэн.
Ингээд уул уурхайтай холбоотой англи хэл дээрх мэдээллийг интернэтээс хайхад тань туслах зорилгоор онлайнаар байгаа олон төрлийн эх үүсвэрүүдийг танилцуулж байна.

Tuesday, February 4, 2014

Уурхай яагаад зогсдог вэ?



Сар шинийн өмнөхнөөс манай нүүрс олборлогчид зогсож эхэлсэн. Энэ нь нэг талаас Хятадын еэвэн сар манай цагаан сартай ойролцоо таарч улирлын чанартай ээлжит зогсолт гэж харагдахаар байна. Үнэхээр сар шинээ угтах баяр нь Хятадын хамгийн том баяруудын нэг бөгөөд энэ үеээр дотоод аялал нь дээд цэгтээ хүрч газраар, төмөр замаар, агаараар аль нь ч  аялахад хүндрэлтэй ачаалал ихтэй байдаг. Дэлхийн хоёрдугаар эдийн засаг бүтэн сарын турш амрахад манайх байтугай дэлхийн хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь Хятадын Хенан мужийн шохойн чулууны уурхай 2013 оны 2 сард баяр таарсан тул үйлдвэрлэл огт явуулаагүйг зураг 1 – ээс харж болно.

Monday, October 14, 2013

Уурхай ба удирдлага



1.   Удирдлагын систем

            Дэлхийн эдийн засгийн тулаан ширүүсч уул уурхайн өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага нэмэгдсээр. Уул уурхайн компаниуд түүхэнд анх удаа эсвэл түүхэн дэх хамгийн том алдагдлуудаа хүлээж байгаа нь өмнө нь нуугдмал эсвэл тоодоггүй байсан зүйлийг ил болгож байна. Манай улсын эдийн засгийн голлох салбар нь уул уурхай.  Дотоод дахь сүүлийн жилүүдийн эдийн засаг, уул уурхайн салбарт гарсан өөрчлөлтүүд бид бусад улс орнуудаас илүү биш гэдгийг харуулж байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт үйл ажиллагааныхаа зарчмыг эргэн харахад хүргэж байна.

Sunday, July 28, 2013

Уурхайн төлөвлөлтийн талаар

Өнгөрсөн ба одоо

Монголын уул уурхайн салбар 90 жилийнхээ түүхэн үе шатуудад төлөвлөлттэй холбоотой өөр өөр асуудалтай тулгарч байсан. Социализмын үеийн уурхайн төлөвлөлтийн гол зорилго нь улс ардын аж ахуй дахь тухайн бүтээгдэхүүний хэрэгцээгээр тодорхойлогддог байлаа[1]. Уурхайн төлөвлөлтийн цөм нь болсон өнөөгийн үнэ цэнийг тооцдоггүй тухайн үйлдвэр алдагдалтай байсан ч улсын төсвийн дотаци нөхөн олговроор гарсан хүндрэлүүдийг шийдвэрлэдэг байв.

Saturday, January 12, 2013

Гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримтын тоог багасгажээ

Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан билээ. Дээрх хуулиудад мөрдөгдөж эхлэх хугацааг заагаагүй тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Шинэ хуулиар дараах төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд хангалттай:
 1. Гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх.
2. Тээврийн бичиг баримт
3. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.

Урьд өмнө нь ашигт малтмал экспортлоход  олон тооны бичиг баримт бүрдүүлдэг байсан бөгөөд зарим тохиолдолд тусгай зөвлөх хөлслөх шаардлагатай байсан юм.

Saturday, June 23, 2012

Ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдох Засгийн Газрын тогтоол, Сайд, агентлагийн даргын тушаал, дүрэм журам, заавар, аргачлал


Татаж харахын тулд тухайн шийдвэрийн дугаар дээр дарна уу.
 д/д
Хаанаас
Эрх зүйн акт
Огноо
Дугаар
Юуны тухай
Тайлбар
1
Эрдэс баялаг Эрчим хүчний сайд
Тушаал
2012.04.17
Заавар батлах тухай
ТЭЗҮ заавар
2
Эрдэс баялаг Эрчим хүчний сайд
Тушаал
2009.04.13
Дүрэм бүрэлдэхүүн батлах тухай
ЭБМЗ-ийн дүрэм бүрэлдэхүүн
3
Улсын Мэргэжлийн хяналтын Газрын дарга
Тушаал
2003.8.21
Журам батлах тухай
Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам
4
Засгийн газар
Тогтоол
2007.4.4
88(1), 88(2)
Биржийн нэр зарлах тухай
Борлуулалтын үнэлгээний үндэслэл
5
Засгийн газар
Тогтоол
2010.2.17
Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Борлуулалтын үнэлгээний үндэслэл

Saturday, June 16, 2012

Ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдох хуулиуд / The laws related to Mining and Exploration


Хуулийн нэр
Law
Approved date
Date of come into force
1
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ  
CONSTITUTION
13-Jan-1992
1-Feb-1992
2
АВТО ЗАМЫН ТУХАЙ
AUTO ROAD LAW
2-Jan-1998
1-Feb-1998
3
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
GASOLINE AND DIESEL FUEL TAX LAW
2-Jun-1995
6-Jun-1995
4
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
AUTO TRANSPORT
4-Jun-1999
4-Jun-1999

5
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
AIR POLLUTION PAYMENT LAW
24-Jun-2010
24-Jun-2010
6
АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
AIR LAW
24-Jun-2010
24-Jun-2010
7
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
BUSINESS ENTITY  INCOME TAX LAW OF MONGOLIA
29-Jun-2006
1-Jan-2007