Wednesday, February 19, 2014

Уул уурхайн мэдээллийг интернэтээс олоход тань тусалъя



Интернэт дэх уул уурхайтай холбоотой мэдээллийн эх үүсвэрүүд төрөлжин нэмэгдэж байна. Зөвхөн вебсайт төдийгүй блог, мэдээ цуглуулагчид, подкаст тэр байтугай видео хавсралттай сайтууд олон. Үүний зэрэгцээ уламжлалт мэдээллийн эх үүсвэрүүдийн тухай ч мартаж болохгүй. Уул уурхайн сонин, сэтгүүл хэвлэн нийтлэгчид цахим сүлжээг өргөнөөр ашиглаж онлайн орон зайд хүчтэй орж ирсэн.
Ингээд уул уурхайтай холбоотой англи хэл дээрх мэдээллийг интернэтээс хайхад тань туслах зорилгоор онлайнаар байгаа олон төрлийн эх үүсвэрүүдийг танилцуулж байна.

 Уул уурхайн вэб сайтуудMineweb нь уг орон зайн ахмад, тууштай гишүүн ба шуугиант мэдээлэл бус асуудлыг гүнзгий судлахыг чухалчилдаг Агуулга нь feature format – аар бичигддэг. Йоханнесбургт төвтэй Mineweb нь Африк дахь үйл явдлыг сайтар тусгаж чаддаг.
Mining.com нь уул уурхайн цахим ертөнцөд хүч түрэн орж ирсэн баялаг агуулгатай сайт. Миний хувьд энэ сайтыг хамгийн эхэнд нээдэг.
Miningmx мөн ижил хандлагатай нийтлэлүүд нь мөн feature format-тай. Африкт онцгой анхаарал хандуулан бичигддэг. 
Resource Investor нь мөн нэг ижил чиглэлтэй.
Блогууд –Би энд уул уурхайн өөр ямар нэгэн блог сайтыг авч үзэхгүй. Зөвхөн түр саатан Blog гэх – түгшүүртэй хүлээн авахаар үг нь зүгээр л вебд нийтлэл байрлуулахыг хэлж байгаа юм. Энэ үг нь Web and logs гэсэн үгсийн нэгдэл юм. Блог нь ихэнхдээ үүсгэн байгуулагчийн өөрийн бичсэн нийтлэлүүд бөгөөд хуанлины дарааллаар өдөр тутмын оруулга байдлаар бичигдсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн сайт юм.
Мэдээ цуглуулагчид – Тусдаа мэдээллийн сайтад зочилсноор та уул уурхайн салбарыг мөшгөх гэж их хугацаа зарцуулж болох юм. Тэгвэл мэдээ цуглуулагчид (News aggregators) холбогдох бүх мэдээг хайж, хураангуйлж таны сонирхсон мэдээллийн илэрц ба буцах холбоосыг жагсааж хурдан гүйлгэн харах боломж олгоно.  Энэ нь таны цагийг ихэд хэмнэнэ. Миний дуртай нь Google News Бас нэгэн мэдээ цуглуулагч нь мэдээж Yahoo. Эдгээр сайтуудад зочлох үедээ mining гэж хайхад л болно. Мэдээ цуглуулагчдын нэг асуудал нь ангилал ба бүлэглэлийн ихэнхийг алгоритм ашиглан компьютераар гүйцэтгэдэгт оршино. Үүнээс болж үйл явдлын жагсаалт илүүдэл ихтэй. Хянагч хүн мэдээг цуглуулдаг infomine.com автоматжуулалтын асуудлыг заагласан.
Подкаст (Podcast) – бусад дижитал файлын адил дуут файл: емэйл эсвэл Word баримтын адилаар интернетээр дамжуулан ачаалах ба татаж авах боломжтой. Иймээс өөрийн дуртай радио програмыг хүлээхийн оронд та түүнийг татан авч хүссэн үедээ сонсож болно. Бас сайшаалтай нь ямар нэгэн хязгаарлалт ба хаалт байхгүй. Интернэт холболттой компьютертай, энгийн аудио төхөөрөмжтэй бол хэн ч подкаст форматаар радио нэвтрүүлэг үйлдэн дэлхий нийтэд зориулан татаж аван сонсохоор вебд суулгаж болно.
 Видео хавсралт – Подкастын адил видео хавсралт нь дижитал файл болгон хувиргасан видео бөгөөд интернэтэд ачаалах ба татаж авах боломжтой юм. Та блог унших эсвэл мэдээ цуглуулагчаар үйл явдлыг судлах үедээ түүнтэй таарч болно. Мянга сонсохоор нэг хар гэдэг шүүдээ. Төрөл бүрийн подкаст ба видео хавсралт файлуудыг агуулсан Boardroomradio.com – ийг шалгаж үзээрэй. Мэдээж алдарт Youtube – ийг энд дурдахгүй байж болохгүй. Mining гэж хайлт хийхэд олон тооны сонирхолтой бичлэгүүд гарна. Уурхайн ажил эхлэхийн өмнөх үзлэг, Өндөр хажуугийн хяналт шалгалт гэх мэт монгол хадмал орчуулга бүхий бичлэгүүд ч байна (Captions-On-Mongolian болгоно).  Компаниуд энэ хэрэгслийг вэб сайтдаа их ашигладаг
 Уул уурхайн сонин сэтгүүл - The Northern Miner, Mining Journal, International Mining, Engineering Mining Journal, Australia’s Paydirt гэх мэт уул уурхайн сэтгүүлүүд нь цахим ертөнцийн тэргүүн шугамд байна. Ихэнх хэвлэн нийтлэгчид өөрсдийн хэвлэмэл агуулгын зарим эсвэл бүх хэсгийг вебд байршуулдаг. Ихэнх тохиолдолд та эдгээр сэтгүүлийг мэдээ цуглуулагчаар олж болно. Уул уурхайн сэтгүүлүүд дээр дурдсан видео хавсралт, блог гэх мэтийг өргөнөөр ашигладаг.
Minesite.com видео ба аудио вэб хавсралтуудыг санал болгодог.
Олон нийтийн сонин, ажил хэргийн сэтгүүлүүд ба мэдээллийн үйлчилгээнүүд – Reuters, Bloomberg, New York Times, Globe and Mail бүгд уул уурхайн салбарыг маш ихээр тусгадаг. Эдгээр томчууд нь дангаараа уул уурхайн салбарыг хангалттай хамрахгүй боловч мэдээ цуглуулагчаар нэгтгэх эсвэл RSS холболтоор тохируулахад хүрээ нь сайжирна.
Холбоосууд ба лавлагаанууд:
·         Minewebhttp://www.mineweb.com
·         Mining.com – http://www.mining.com
·         Infominehttp://www.infomine.com/news/
·         Feature Formathttp://en.wikipedia.org/wiki/Feature_story 
·         Miningmxhttp://www.miningmx.com/
·         News Aggregatorshttp://en.wikipedia.org/wiki/News_aggregator
·         Boardroomradio.Comhttp://www.brr.com.au/
·         The Northern Minerhttp://northernminer.com/
·         Mining Journalhttp://www.mining-journal.com/home.aspx
·         International Mininghttp://www.im-mining.com/
·         Engineering Mining Journalhttp://www.mining-media.com/publications/emj/
·         Australia’s Paydirthttp://paydirt.com.au/
·         Reutershttp://www.reuters.com/
·         Bloomberghttp://www.bloomberg.com/
·         New York Timeshttp://www.nytimes.com/
·         Globe And Mailhttp://www.theglobeandmail.com/

1 comment:

  1. Баярлалаа, таны блог их таалагдлаа. Өшөө олон сонирхолтой мэдээллүүдийг боломжоороо нэмээрэй.

    ReplyDelete