Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан билээ. Дээрх хуулиудад мөрдөгдөж эхлэх хугацааг заагаагүй тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх болно.
Шинэ хуулиар дараах төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд хангалттай:
1. Гадаад худалдааны гэрээ эсхүл үнийн нэхэмжлэх.
2. Тээврийн бичиг баримт
3. Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.
Урьд өмнө нь ашигт малтмал экспортлоход олон тооны бичиг баримт бүрдүүлдэг байсан бөгөөд зарим тохиолдолд тусгай зөвлөх хөлслөх шаардлагатай байсан юм.
No comments:
Post a Comment