Монголын уул уурхайн салбар 90 жилийнхээ түүхэн үе
шатуудад төлөвлөлттэй холбоотой өөр өөр асуудалтай тулгарч байсан. Социализмын
үеийн уурхайн төлөвлөлтийн гол зорилго нь улс ардын аж ахуй дахь тухайн бүтээгдэхүүний
хэрэгцээгээр тодорхойлогддог байлаа[1]. Уурхайн
төлөвлөлтийн цөм нь болсон өнөөгийн үнэ цэнийг тооцдоггүй тухайн үйлдвэр
алдагдалтай байсан ч улсын төсвийн дотаци нөхөн олговроор гарсан хүндрэлүүдийг
шийдвэрлэдэг байв.